Говь-Алтайн сонгогчид 87 хэсгийн хороонд саналаа өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-06-24 09:57:31

Говь-Алтай /МОНЦАМЭ/. УИХ-ын тавдугаар тойрог Говь-Алтай аймгийн 87 хэсгийн хороонд 37441 сонгогч саналаа өгөхөөр бүртгэл гарсан байна.


Эдгээр сонгогчид УИХ–ын сонгуульд улс төрийн 7 нам, эвслийн нэр дэвшигчдээс сонголтоо хийж саналаа өгөх юм. Түүнчлэн аймагт сумдын сонгуулийн хороонд 633 төрийн албан хаагч, тойрог хэсгийн хороодод 111, мэдээлэл сурталчилгааны багт 111, мөн  санал авах байрны ариутгал халдваргүйтгэл, холбогдох тоног төхөөрөмж, сонгогчийн биеийн халуун, гар ариутгал, амны хаалт зэргийг эрүүл мэнд, онцгой байдлын 260 гаруй нийт 1200 гаруй төрийн алба хаагч хариуцан ажиллаж байна.  

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 12-т заасны дагуу санал авах байранд санал тоолох төхөөрөмж, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгсэл болон саналын хуудсыг хүлээж авснаас хойш сонгуулийн санал хураах байрыг Цагдаагийн хамгаалалтад авна гэсэн заалтын дагуу 87 хэсгийн хороодод Цагдаагийн алба хаагч ажиллаж байна хэмээн тус аймгийн Сонгуулийн хорооны дарга А.Амарзаяа танилцууллаа.

Холбоотой мэдээ