Хээрийн хамгаалалтанд гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-05-11 10:48:36

Өмнөговь аймгийн Сэврэй сумын Баянбор нурууны Цагаан толгой хэмээх газарт ГГБЦГХЗахиргааныхан хээрийн харуул хамгаалалтанд гарчээ. 4 дүгээр сарын 30-аас 5 дугаар сарын 9 хүртэлх гарсан тус хээрийн харуулд тус захиргааны хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагч В.Өсөхбаяр ахалж дөрвөн бүсгүйн хамт ажилласан аж.

Тус бүс нутагт хуул бусаар металл олборлодог иргэд олноор очдог юм байна. “Хээрийн харуулынхан ажиллаж байх хугацаандаа Баяндалай сумын Хул морьтын шандад байсан 10 машинтай 50 гаруй иргэдэд ГГБЦГ-ын экологи эдийн засгийн үнэлгээ, газрын нөхөн төлбөр гаргуулах, захиргааны хариуцлагын тухай хууль, 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн аймгийн ИТХ-ын металл хайгчийг хориглосон тухай 136 тоот тогтоолыг иргэдэд сурталчилж, бөөгнөрсөн иргэдийг тарааж, зөрчлийг арилгалаа. Мөн эрх зүйн гарын авлага сурталчилгааны материал тараасан” гэж уг багийг ахалж явсан улсын байцаагч В.Өсөхбаяр ярилаа.

Өнгөрсөн жил “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аймгийн зөвлөгөөн”-өөс металл хайгчийг хориглох нь шаардлагатай байгааг онцолж аймгийн ИТХ-аар хоргилсон тогтоол гаргасан юм. Тун удахгүй энэхүү тогтоолыг дахин хэлэлцэхээр болоод байгаа ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ