Улаангом сумын 6-р цэцэрлэгийг өргөтгөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-06-22 17:32:00

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын 6-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусч, энэ сарын 19-ний өдөр ашиглалтад хүлээлгэн өглөө.

Тус барилгыг улсын төсвийн 900 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Ундрах бүтээмж” компани барьж гүйцэтгэжээ. Улаангом сумын 6-р цэцэрлэг нь 90 хүүхдийн хүчин чадалтай ч жил бүр 167 хүүхэд хүлээж авдаг байна. Нэг ангид хамгийн ихдээ 52, багадаа 38 хүүхэд суралцдаг аж. Өргөтгөлийг барьж ашиглалтад оруулснаар нэг ангид дунджаар 25 хүүхэд хамрагдан тохилог, стандартад нийцсэн орчинд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болсон байна.

Холбоотой мэдээ