Хүчтэй шороон шуурга, угалзаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн зарим сумын нутгаар хүчтэй шороон шуурга, угалз дайран өнгөрч байгаа тул малчид, ард иргэд та бүхнийг аюулт үзэгдлээс сэрэмжлэхийг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Тодруулбал: Лүн, Заамар, Баянхангай,
Баянцогт, Сүмбэр, Эрдэнэсант, Аргалант, Алтанбулаг, Бүрэн сумаар хүчтэй шороон
шуурга, угалз дайран өнгөрсөн
байна.
Ташрамд, Говьд шороон шуурга удаан хугацаанд үргэлжлэн шуурахыг угалз, түйрэн гэж нэрлэдэг аж.
