“Apple” Нью-Йорк дахь дэлгүүрүүдээ нээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-06-18 11:37:34

НЬЮ-ЙОРК. /New York Post/. АНУ-ын “Apple” компани коронавирусний халдварын улмаас гурван сарын турш хаасан, Нью-Йорк хот дахь дэлгүүрүүдээ энэ долоо хоногоос нээхээр болжээ.


Нью-Йорк дахь 10 дэлгүүр өнгөрсөн гуравдугаар сараас хойш анх удаа нээгдэх гэж буй нь энэ бөгөөд хэрэглэгчид урьдчилан цаг аван үйлчлүүлэх боломжтой ажээ. “Apple” эдгээр дэлгүүрээ нээх өдөр, хугацааны талаар мэдээлээгүй байгаа бөгөөд цахим хуудсаа шалгаж байхыг хэрэглэгчдээсээ хүссэн байна.


Дэлгүүрээр үйлчлүүлэгчид халуунаа шалгуулж, амны хаалт зүүж, зайнаас баримтлах шаардлагатай гэж “Apple” компани мэдээлжээ. “Apple” дэлгүүрүүдээ гуравдугаар сарын 4-нөөс хоёр долоо хоногоор хаасан боловч 17-ноос “тодорхойгүй хугацаагаар” хаасан бөгөөд тавдугаар сараас нээж эхэлсэн юм. 

Холбоотой мэдээ