Шинэ Зеланд, Их Британи чөлөөт худалдааны хэлэлцээг эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-06-17 16:56:39

ВЕЛЛИНГТОН. /Reuters/. Шинэ Зеланд Их Британитай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэлэлцээг өнөөдөр албан ёсоор эхлүүлжээ.


“Их Британийг Европын Холбооны бүрэлдэхүүнээс гарсны дараа тус улстай худалдаагаа хэрхэн үргэлжлүүлэх талаар хэлэлцэх эхний орнуудын нэг Шинэ Зеланд болж байна” гэж тус улсын Худалдаа, экспортын өсөлтийн асуудал хариуцсан сайд Дэвид Паркер мэдэгджээ.


“Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар жижиг, дунд бизнес эрхлэгчдэд илүү өргөн боломж бололцоо нээгдэнэ” гэж тэрбээр хэлжээ. Их Британи нь Шинэ Зеландын худалдааны зургаа дахь том түнш бөгөөд өнгөрсөн онд хоёр орны худалдааны эргэлт 6 тэрбум Шинэ Зеланд долларт /3.87 тэрбум ам.доллар/ хүрсэн байна.


Д.Паркерын мэдээлснээр, хоёр талын хэлэлцээний эхний үе шат ирэх долдугаар сарын дундуур цахимаар явагдах төлөвтэй байгаа ажээ.  

Холбоотой мэдээ