Ховд их сургуулийг 650 гаруй оюутан төгсөж байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-06-17 10:05:37

Ховд /МОНЦАМЭ/. Ховд их сургуулийн төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг гардуулах үйл ажиллагаа боллоо. Энэ жил 26 мэргэжлийн дагуу бакалавр, магистрын түвшний нийт 650 гаруй оюутан тус сургуулийг төгсөж байна. 

Шинэ төрлийн коронавирусний халдвараас сэргийлэх үүднээс “Цахим төгсөлт” үйл ажиллагаа зохион байгуулснаараа онцлогтой. 

Энэ үеэр амжилттай суралцаж, онцлох |улаан| дипломтой төгсөж буй 16 оюутанд удирдлагуудын зүгээс диплом, энгэрийн тэмдэг гардуулан өгсөн юм. Мөн бусад төгсөгчид харьяа анги тэнхимийн багш нараас диплом, энгэрийн тэмдгээ хүлээн авчээ.  

Холбоотой мэдээ