Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороотой

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2020-06-16 17:18:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.


2020 оны 6 дугаар сарын 18-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын  18, 19, 21-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 19, 20-нд нутгийн өмнөд хэсгээр аагим халуун байна.

Холбоотой мэдээ