Гурван сумын Цагдаагийн кабон хүүхдийн номын сантай боллоо

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-06-16 09:54:28

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг нь хангах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Хүүхдийн номын сан байгуулжээ.


Эхний ээлжинд Тариалан, Тосонцэнгэл, Их-Уул сумын цагдаагийн кабонуудад номын санг эмэгтэйчүүдийн зөвлөл өөрсдийн санал, санаачилгаар байгуулсан байна. Мөн коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хичээл сургуулинй үйл ажиллагаа зогссон энэ үед хүүхдүүд өөрсдийн насны онцлогт тохирсон номуудыг уншиж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, номоор дамжуулан өөрийгөө хөгжүүлэх, номонд дуртай болох ач холбогдолтой ажээ.


Холбоотой мэдээ