Улаанбаатарт 13-15 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-05-10 07:10:32

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн ихэнх нутаг, Баруун зүгийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр сэрүүсч 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч 13-15 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 8 хэм дулаан, харьцангуй чийг 39 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт оройдоо өснө.  

Холбоотой мэдээ