Улаанбаатарт 11-13 хэм дулаан

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2020-05-30 09:08:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, говь, талын  нутгаар сэрүүсч салхи шуургатай байна.

2020 оны 5 дугаар сарын 30-ны 8-20 цаг хүртэл: Нутгийн баруун  хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи  баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон голын хөндийгөөр 7-12 хэм, Их нууруудын хотгор болон  Алтайн өвөр говиор 18-23 хэм, Халх голын саваар 22-27 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 11-13 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ