Боловсролын салбарт хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдтэй танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-09 00:22:56

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, ЗДТГ-ын Нийгмийн Хөгжлийн хэлтэсийн хамтарсан ажлын хэсэг аймгийн  боловсролын салбарын ажлын өнөөгийн байдалтай танилцаж цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргахаар Дархан сумын ерөнхий боловсролын 9, 18 дугаар сургууль, “Од”, Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулиудад ажиллав.

Тус ажлын хэсэг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлагдсан Засаг даргын мөрийн хөтөлбөрийн зорилт болон тусгагдсан “Хөгжлийн төлөө хамтдаа-1000 багшийн сургалтын хөтөлбөр 1, 2”, “Боловсрол хотхон”, “Аймгийн сургуулийн өмнөх болон “Ерөнхий боловсролыг 2015-2020 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөө” зэрэг боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцад үнэлгээ өгөх үндсэн зорилгоор ажиллажээ. Мөн аймгийн ИТХ-аас 2012-2018 онуудад хэрэгжүүлэхээр баталсан “Боловсрол хотхон хөтөлбөр” зогссон шалтгааныг тодруулж хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээний санал боловсруулахаар ажилласан байна. Энэ үеэр аймгийн Боловсрол, Соёлын газрын дарга Р.Батжаргал боловсролын салбарт хэрэгжиж эхэлсэн Стратеги төлөвлөлтийн үндсэн таван зорилтыг тэргүүлэгчдэд танилцуулсан юм.

Түүнчлэн уг ажлын хүрээнд Хими математикийн гүнзгийрүүлсэн сургалттай есдүгээр сургуулийн сурагчдын гар урлалын бүтээлийн үзэсгэлэнтэй танилцлаа.

                                                                                                                                                     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ