Израилын Ерөнхий сайд Б. Нетаньяхуг шүүх үйл явц эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-24 23:57:19

МОСКВА. /TASS/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн эсрэг үүсгэсэн гурван хэргээр явуулах Иерусалимын Тойргийн анхны шүүх хурал ням гарагт эхэлжээ. Энэ нь тус улсад Засгийн газрын тэргүүн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй анхны тохиолдол болжээ. 


Ерөнхий сайдын эсрэг анхны мөрдөн шалгах ажиллагааг 1999-2000 онуудад явуулж байжээ. Тэр үед цагдаа нар Б.Нетаньяхуг хахууль авсан, төрийн өмчийг эзэмшихийг оролдсон, луйвар үйлдсэн, албан тушаалаа урвуулан ашигласан, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахыг завдсан гэсэн 5 хэргээр буруутгаж байжээ. Гэсэн хэдий ч хангалттай нотлох баримт байгаагүй учир бүх хэрэг хаагдаж, шүүх хурал болоогүй байна.


2016 онд дахин мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Энэхүү мөрдөн шалгах ажиллагааг хэвлэл мэдээлэлд “хэрэг 1000”, “хэрэг 2000”, “хэрэг 4000” хэмээн нэрлэгдэж байсан 3 тусдаа хэргийг шалгах хүрээнд явуулжээ. Эдгээр хэргүүд дээр үндэслэн Израилийн ерөнхий прокурор Авихай Мандельблит 2019 оны 11 дүгээр сарын 21-нд Нетаньяхуг буруутгажээ. “Хэрэг 1000” болон “хэрэг 2000”-д луйвар үйлдсэн, итгэлийг урвуулан ашигласан хэргүүд багтсан бол “хэрэг 4000” гэдэгт түүнийг луйвар үйлдсэн, итгэлийг урвуулан ашигласан, хахууль авсан гэх хэргүүдээр буруутгажээ. 2021 оны 1 дүгээр сарын 28-нд бүх хэргийг Иерусалимын Тойргийн шүүх рүү шилжүүлсэн байна.

 

Холбоотой мэдээ