БНХАУ-д коронавирусний халдварын нэг ч тохиолдол илэрсэнгүй

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-23 09:56:01

БЭЭЖИН. /Синьхуа/. Эх газрын Хятадад өнгөрсөн хоногт коронавирусний халдварын болон халдварын улмаас нас барсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй нь нэгдүгээр сараас хойших анхны тохиолдол болж байна гэж тус улсын Эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал хариуцсан улсын хороо мэдэгджээ.


БНХАУ-д одоогоор коронавирусний халдвартай нийт 79 өвчтөн эмнэлэгт хэвтэж байгаагаас 9 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн нийт 1711 тохиолдол бүртгэгдсэнээс 1670 хүн эдгэрсэн байна. Хилийн чанадаас халдвар тээж ирсэн хүний тоо сүүлийн үед тус улсад харьцангуй бага байгаа аж.


Эх газрын Хятадад өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш халдвар авсан хүний тоо 82.9 мянга давсан бөгөөд нийт халдвар авсан хүмүүсийн 94.3 хувь нь эмчлэгджээ. 


Түүнчлэн халдварын 30-аас илүү тохиолдол аль ч бүс нутагт бүртгэгдээгүй байна. Одоогоор халдварын тохиолдлын тоогоор Зилинь муж нэгдүгээрт жагсаж байна. Тэнд 24 хүнд эмчилгээ хийлгэж байгаа аж. Нийт 31 засаг захиргааны нэгжийн 19-д нь халдварын тохиолдол огт бүртгэгдээгүй бол үлдсэн бүс нутагт 1-20 орчим тохиолдол бүртгэгджээ. 

Холбоотой мэдээ