Шакира төрөлх хотдоо амны хаалт, амьсгалуулагч хандивлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2020-05-01 15:55:52

БОГОТА. /TASS/. Колумбынн дуучин Шакира тус улсын хойд нутагт орших төрөлх Барранкилья хотдоо эмнэлгийн амны хаалт, респиратор буюу амьсгалуулагч хандивлалаа гэж хотын дарга Хайме Пумарехо мэдээлжээ.


“Шакира бол дэлхий нийтийн хайрыг татсан, Барранкилья хотын оршин суугч юм. Манай эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнуудад зориулж, олон мянган амны хаалт, олон хүнийг амь насыг аврах амьсгалуулагч хандивласанд маш их баярлалаа” гэж хотын дарга твиттер хуудсандаа мэдэгджээ. Харин дуучин бүсгүй хариуд нь тусламжийг хүргэх, түгээх ажлыг зохицуулж байгаад хотын даргын багт твиттер хуудсаараа дамжуулан талархлаа илэрхийлсэн байна.


Коронавирусний халдварын анхны тохиолдол Колумб улсад гуравдугаар сарын 6-нд бүртгэгджээ. Дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар тус улсад 6507 хүн халдвар авч, 293 хүн нас барсан бол 1439 хүн эдгэрчээ. 

Холбоотой мэдээ