Нийслэлийн ногоон бүсэд өдөр бүр эргүүл хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2020-04-28 21:06:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагч, гэрээт эргүүлүүд Нийслэлийн Байгаль орчны газар, НОБГ, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн Цагдаагийн албаны бүрэлдэхүүн бүхий багтай хамтран өдөр бүр эргүүл хийж байна.  


Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр байнга сэрэмжлүүлж байгаа ч ахуйн түймэр буурахгүй, улмаар ойн түймэр гарах эрсдэл ч их байгаа аж.


Иймд хаврын хуурайшилтай үед өнжмөл өвс, хог шатаахгүй, гагнуур хийхгүй, ил задгай гал түлэхгүй, ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй, ойн баялаг түүж бэлтгэхгүй байх нь таныг болон бусдыг түймрийн эрсдэлээс хамгаалахыг Нийслэлийн Байгаль орчны газраас иргэдэд зөвлөж байна.


Мөн тамхины ишээ бүрэн гүйцэд унтрааж, шашны аливаа зан үйл хийхдээ ил гал гаргахгүй, арц хүж, зул, лаа зэргийг асааж орхихгүй байх, цахилгааны утасны бүрэн бүтэн байдлыг мэргэжлийн байгууллагаар шалгуулж, аюулгүй байдлаа хангах, түймэр гарсан тохиолдолд иргэний үүргээ биелүүлж гал унтраахад туслахыг уриаллаа.

Холбоотой мэдээ