Хууль бус мод бэлтгэлийн 43 зөрчлийг илрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт он гарсаар хууль бусаар мод бэлтгэсэн 43 зөрчлийг илрүүлж, хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулж байна.
Энэ төрлийн хэрэг, зөрчилд иргэд хуулийн мэдлэггүйгээс, мөн санаатай үйлдлээс болж холбогддог байна. Байгаль орчны эрх бүхий албан тушаалтнаас авсан гоожингийн хугацааг хэтрүүлэх, нэг гоожингоор хэд хэдэн удаа тээвэрлэлт хийх, тодорхой зааж өгснөөс өөр газраас мод бэлтгэх зэрэг зөрчил дийлэнхдээ гардаг байна.
Улсын хэмжээнд Экологийн цагдаагийн
алба ажиллаж байгаа. Энэ хүрээнд аймгийн Цагдаагийн газарт экологийн асуудал
хариуцсан мөрдөгч ажиллаж байна.