Энэ онд таван худаг гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-04 11:15:21

Дорноговь аймаг  энэ онд  аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 150 сая төгрөгийн санхүүжилт гаргаж  Өргөн, Сайншанд, Сайхандулаан, Замын-Үүд суманд таван худаг гаргахаар боллоо.

Худаг гаргах компанийг сонгон шалгаруулах  тендерийг Худалдан авах ажиллагааны алба зохион байгуулж  аж ахуй нэгжүүдийг шалгаруулсан бөгөөд компаниудтай аймгийн ЗДТГ хамтран ажиллах гэрээ хийв.

Өнгөрсөн жил тус аймаг төр, хувийн хэвшлийн  270 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар  18 худаг шинээр гаргаж ашиглалтад оруулсан юм.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ