Багийн хэсгийн ахлагч нарын унаа, утасны зардлыг шийдвэрлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Хэрлэн сумын 11 багийн 144 хэсгийн ахлагчийн унаа, утасны зардлыг шийдвэрлэлээ. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн санаачилгаар ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан “Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд ийнхүү шийдэж байгаа юм.
Дээр дурдсан тодорхой зардлуудыг олгох тухай хамтран ажиллах гэрээг цахимаар
байгуулжээ.
Хэсгийн ахлагч нар нь багийн ажлын албаны хүч хүрэлцэхгүй
байгаа хүн амын төвлөрөл ихтэй аймгийн төвийн иргэд, ААНБ-д хууль тогтоомж, орон нутгийн бодлого шийдвэрийг хүргэх,
мэдээлэх, багийн үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр иргэний
хамтын ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хүлээдэг. Энэ
үүргүүдийг гүйцэтгэхэд унаанаас гадна холбоо мэдээлэл солилцох тал дээр хүндрэлтэй
байсан гэж хэсгийн ахлагч нар ярьж байна. Өнөөдрийн байдлаар л гэхэд хэсгийн
ахлагч нар коронавирусний халдвараас
урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг явуулж байгаа аж.