Төгсөх ангийн сурагчдаас монгол хэл, бичгийн шалгалт авахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Төгсөх ангийн сурагчид монгол хэл, бичгийн шалгалт өгч байж ЭЕШ-т орох эрхээ авдаг журмыг энэ жилдээ өнжихөөр болжээ. Дээрх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж холбогдох зохицуулалтыг хийнэ гэж БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр мэдээллээ.
ЭЕШ-ын хуваарьт одоогоор өөрчлөлт ороогүй бөгөөд шалгалтыг ирэх 7 дугаар сарын 2-5-нд зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Их, дээд сургуулиуд 7 дугаар сарын 8-9-нд цахимаар бүртгэх юм байна.