Амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2020-03-28 19:04:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маргааш өдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд зарим газраар хур тунадас орж, ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.


2020 оны 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 

30-нд зарим газраар, 31-нд говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи 30-нд ихэнх нутгаар, 31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсч, зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 7-12 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. 4-р сарын 1-нд нутгийн баруун хагаст, 2-нд ихэнх нутгаар дулаарна.

Холбоотой мэдээ