БНХАУ Монгол Улсад 500 мянган амны хаалт, 3000 түргэн оношлуур хандивлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-03-27 14:34:33
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-аас Монгол Улсад хүмүүнлэгийн тусламж болгон өгч буй эхний ээлжийн 500 мянган амны хаалт, 3000 түргэн оношлуурыг энэ сарын 28-нд УОК-т хүлээлгэн өгнө. Энэ талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнтэй өнөөдөр уулзах үеэрээ мэдээллээ.


Мөн тэрбээр тус улсын Засгийн газар манай улсад хоёр дахь тусламжийг үзүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгааг мэдэгдсэн байна. Уулзалтаар талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцжээ.



Холбоотой мэдээ