Сонгуульд Клинтон ялна гэж Америкийн сэтгүүлчдийн ихэнх нь үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-29 13:11:08

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын ерөнхийлөгчийн сунгааг сурвалжилж буй сэтгүүлчдийн 86 хувь нь Хиллари Клинтоныг тус улсын дараагийн ерөнхийлөгч болно гэдэгт итгэлтэй байна. Харин 10 хувь нь Нью-Йоркийн бизнес эрхлэгч Дональд Трампыг ялна гэж үзэж байгааг “Politico” сэтгүүлээс явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Трамп болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хоорондын харилцаа тийм ч таатай биш болох нь судалгаагаар харагдсан байна. Тэрбумтны хувьд "сэтгүүлчид өөрийг нь буруугаар дүгнэж шүүмжилдэг" гэж байнга гомдоллодог. Гэхдээ санал асуулгад оролцогсдын ердөө 23 хувь нь үүнтэй санал нэг байгаа бол 39 хувь нь өөр бодолтой байна. Харин 38 хувь нь Трампыг буруутгаж муулдаг явдал огт байхгүй гэж үзэж байгаа аж.

Чухам хэнийх нь сонгуулийн штаб сэтгүүлчидтэй муухай харьцдаг тухайд санал асуулгын оролцогсдын 78 хувь нь Трампын штабыг, 18 хувь нь Клинтоны штабыг тус тус нэрлэжээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ