Баян-Өлгий аймаг гурилын 88 хоногийн нөөцтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-24 13:17:28

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг өнөөдрийн байдлаар 842,1 тонн гурилын нөөцтэй бөгөөд аймгийн жишсэн дундаж хүн амын 84 хоногийн хэрэгцээг хангана.

Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгжүүд худалдан борлуулах зорилгоор агуулахад хадгалсан 270 тонн мах бий. Энэ нь нийт хүн амын 24 хоногийн хэрэгцээг хангах бөгөөд үүнд ард иргэдийн намар идэшэнд бэлтгэсэн мах ороогүй.

Харин төрөл бүрийн будааны 30 хоног, сахар, чихрийн бүтээгдэхүүний 21 хоног, ургамлын тосны 16 хоног, төмсний 15 хоногийн нөөцтэй.

Одоогоор тус аймагт 1 кг гурил дунджаар 1060, хонины мах 7333, үхрийн мах 7666, ямааны ястай мах 6666 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Үүнийг өнгөрсөн сартай харьцуулахад гурил килограмм тутамдаа 12 төгрөгөөр буурч, мах 500 орчим төгрөгөөр өссөн ажээ. 

Холбоотой мэдээ