Цэцэрлэг, сургуулийн орчинд халдварт өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг хангах төлөвлөгөө батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-03-23 16:38:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/140 дүгээр тушаалаар “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах арга хэмжээний төлөвлөгөө, удирдамж”-ийг баталлаа.

  • Цар тахлын улмаас үүсэх аюул гамшгийг хохирол багатай даван гарах, урьдчилан төлөвлөж бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх цогц үйл ажиллагааны чадавхыг бүрдүүлэхэд энэхүү төлөвлөгөө, удирдамж чиглэж байгаа юм.

    Сурагч, бага насны хүүхдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чадварыг эрүүл мэндийн боловсролоор дамжуулан олгохоос гадна эрүүл дадал хэвшил төлөвшүүлэхэд гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчдын дэмжлэг чухал болохыг онцолж байна.

    • Удирдамж нь 3 хэсгээс бүрдэх бөгөөд сургууль, цэцэрлэгийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хоёр төрлийн хяналтын хуудас, сургууль, цэцэрлэгийн орчныг цэвэрлэх болон халдваргүйжүүлэх зааварчилгааг тусгажээ.
    • Цаашид тус яамнаас энэхүү төлөвлөгөө, удирдамжийг хэрэгжүүлэхэд боловсролын байгууллагын багш, удирдах ажилтныг сургах, арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Холбоотой мэдээ