“Найзууд” цувралын зураг авалт хойшлогджээ

Дэлхийд | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-19 12:06:07

НЬЮ-ЙОРК. /Variety/. HBO Max” стриминг үйлчилгээ үзүүлэхэд зориулагдсан шинэ төслийн зураг авалт хойшлогджээ. Уг төслөөр алдарт “Найзууд” цувралын үргэлжлэлийг хийх байсан бөгөөд коронавирусний дэгдэлттэй холбоотойгоор зураг авалтыг хойшлуулсан байна.


Variety” сэтгүүлийн мэдээлснээр, ирэх долоо хоногт эхлэх ёстой байсан зураг авалтыг 5 дугаар сар хүртэл хойшлуулжээ. Эхлээд энэ төсөл нь “HBO Max” стриминг платформыг “Найзууд” цувралын жүжигчдээр дамжуулан олонд таниулахыг зорьжээ. Хожим нь уг цувралын жүжигчид эргэн нэгдэж, киноны үргэлжлэл гарахаар болсон тухай “WarnerMedia” компани албан ёсоор мэдэгдсэн байна. Энэ төсөлд оролцсоноор “Найзууд” цувралын жүжигчид хамгийн багадаа 2.5 сая ам.долларыг авах аж. 

Холбоотой мэдээ