Баян-Өлгийд мал төллөж эхэллээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-18 19:34:23

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт 2020 оны хавар 887264 хээлтэгч төллөхөөс 205722 хээлтэгч төллөж, мал төллөлт 23.2 хувьтай байгаа талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Төллөсөн нийт төлийн 99,6 хувь нь эсэн мэнд бойжиж байна.

Одоогоор мал төллөлт Алтай суманд 31,9, Алтанцөгцөд 49,8, Баяннуурт 50,5, Бугатад 26,5, Буянтад 32,5, Сагсайд 26,5, Толбод 43,3, Өлгийд 28,9 хувь, бусдад суманд 16-гаас доош хувьтай.

Эрс тэс уур амьсгал, газар зүйн онцлогоос хамааран Баян-Өлгий аймагт энэ сарын 25-наас мал ид төллөж эхэлнэ хэмээн мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Холбоотой мэдээ