Ливерпүүлийн тамирчин коронавирустэй тэмцэхэд зориулж 45 мянган еврог хандивлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-18 13:04:23

ЛОНДОН. /Би-би-си/. Их Британийн хөлбөмбөгийн "Ливерпүүл" клубын довтлогч Садио Мане коронавирусний тархалттай тэмцэхэд нь зориулж Сенегалд 45 мянган еврог хандивлажээ.


Сенегалд коронавирусний халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор тэрбээр ийм шийдвэр гаргасан байна. Өдгөө 27  настай тамирчин С.Мане нөхцөл байдалд нухацтай хандаж, эрүүл мэнддээ анхаарал тавихыг бусдад уриалж байгаагаа нийгмээр сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн байна. Өмнө нь коронавирусний тархалтын улмаас Английн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг түр зогсоосон юм.

Сенегалд коронавирусний халдварын 27 тохиолдол бүртгэгдээд байна. Тус улсын удирдлага Франц, Бельги, Испани, Португал, Итали, Алжир, Тунис, Марокко зэрэг улстай агаарын харилцаагаа түр зогсоож байгаагаа мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ