Хангайн бүсийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн Хөвсгөлд эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-04-28 15:32:52

Хөвсгөл аймагт Хангайн бүсийн өсвөрийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн эхэллээ. Тэмцээнд Архангай, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон аймгуудын 13 багийн 130 гаруй өсвөрийн хөлбөмбөгчид өрсөлдөж байна.

Тэмцээн 4 насны ангиллаар шилдгүүдээ тодруулах бөгөөд шалгарсан багууд улсын аваргын тэмцээнд оролцох эрх авах гэнэ. Монголын хөлбөмбөгийн холбоо Хөвсгөл аймгийн хөлбөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулж буй тэмцээнийг Монголын хөл бөмбөгийн холбооны  мэргэжлийн шүүгчид шүүн явуулж байна.

Тус аймагт улсдаа хоёрт орох стандартын хөлбөмбөгийн талбай ашиглалтанд орсноос хойш хөлбөмбөгийн спорт хурдацтай хөгжиж байгааг зохион байгуулагчид хэлж байлаа. 

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 


 

Холбоотой мэдээ