Хүмүүсийн хөл хөдөлгөөн бага байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-03-12 20:05:27

Увс /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвар манай улсад бүртгэгдэж, уг өвчнөөр өвчилсөн франц иргэний 1-р хавьтагч Бөхмөрөн сумын Ямаат ууланд тусгаарлагдсан гэх мэдээлэл цацагдсанаас хойш сүүлийн хоёр өдөр аймгийн төвд хүмүүсийн хөл хөдөлгөөн илт татраад байна. Энэхүү байдал хөдөөгийн 18 суманд ч гэсэн ажиглагдаж байгаа аж.

Улс, аймаг, сумын Онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийг ард иргэд дагаж мөрдөн, өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийн төлөө өндөр хариуцлагатай байгаа нь сайшаалтай байна.

 

Холбоотой мэдээ