Төрийн алба хаагчид 14.918 ширхэг амны хаалт хандивлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-02-29 15:39:01

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас санаачлан өрнүүлсэн "Нэг албан хаагч гурван амны хаалт" аяны хүрээнд нийт 14.918 ширхэг амны хаалт цуглажээ.


Уг аянд тус аймгийн төвийн 65 байгууллага, 18 сум, хоёр тосгоны 4200 гаруй төрийн албан хаагч нэгдсэн байна. Хоёрдугаар аймгийн 28-нд хуралдсан Засаг даргын зөвлөлийн багийнхан эдгээр амны хаалтыг зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй олгохоор шийдвэрлэлээ. Аян хоёрдугаар сарын 16-ны өдрөөс энэ сарыг дуустал өрнөсөн юм.


Холбоотой мэдээ