Аймаг болон сумын төвөөс гарах, орох хөдөлгөөнийг зогсоосон шийдвэрийг сунгалаа

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-02-27 10:44:04

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын шийдвэрээр Улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг, орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг зогсоох хугацааг 2 дугаар сарын 27-ны 08:00 цагаас 3 дугаар сарын 03-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгаж, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аймаг нийслэлийн Засаг дарга нарт даалгасан.

Үүнтэй холбогдуулан энэ сарын 26-ны өдөр аймгийн Онцгой комисс хуралдаж, аймаг, сумын төвөөс гарах, орох хөдөлгөөнийг энэ сарын 27-ны өдрийн 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл зогсоох шийдвэр гаргалаа.

Харин тухайн хугацаанд Цагааннуурын хилийн боомтоор ирэх иргэд, тээврийн хэрэгслийг нэвтрүүлж, гарах хөдөлгөөнийг хаахаар болов. Гэхдээ, ар гэрийн гачигдал, эмнэлгийн яаралтай үйлчилгээ, визийн хугацаа нь болсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай ОХУ-ын болон Казахстан улсын иргэдийг нотлох баримтыг үндэслэн нэвтрүүлэх аж.

Холбоотой мэдээ