Зуун нэгэн настай М.Нордов гуай хүүхдүүдтэйгээ онлайнаар золгожээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-02-25 13:29:12

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын иргэн 101 настай М.Нордов гуай төр засгийн шийдвэрийг хүндэтгэн Улаанбаатар хот, Мөрөн хот, Улаан-Уул сум, Баянзүрх суманд байгаа үр хүүхдүүдтэйгээ онлайнаар золгожээ.

М.Нордов гуай долоон хүү дөрвөн охин 11 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд эдүгээ ач, гуч, дөч нартайгаа нийлээд хоёр зуу гаруй өнөр өтгөн ам бүл болсон байна.

“Ээж маань би 100 гаруй наслахдаа ингэж цагаан сарыг хорьж байгааг үзээгүй. Айхтар ханиад гарсан юм гэнэ. Гадаад оронд бүр их хэцүү болсон сураг дуулдана.

Эрүүл байвал бүх юм болно шүү дээ. Ингээд л ээж нь төр засгаа хүндлэн сар шинээр хүүхдүүдээ авчраагүй утсаар золгож байна” гээд сэтгэл дүүрэн инээж байна хэмээн түүний хүү Н.Мягмар хэлэв. Түүний хүүхдүүд хоёр жилийн өмнө ээжийнхээ 100 насны ойг өргөн дэлгэр тэмдэглэсэн ажээ.

 

Холбоотой мэдээ