Сумдад хийсэн шалгалтын явцад 1000 гаруй зөрчил илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-02-21 11:19:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31, 71 дүгээр анги, Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид энэ сарын  14-нөөс 19-нд хөдөө сумдад ажиллажээ.

Албаныхан Цагааннуур тосгон, Алтай, Алтанцөгц, Булган, Буянт, Баяннуур, Сагсай, Улаанхус, Цэнгэл, Ногооннуур, Толбо, Дэлүүн сумын 3920 айл өрхөөр орж, галын аюулгүй байдлыг хангах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн байна. Мөн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгчээ.

Шалгалтын явцад айл өрхүүд ханан зуух бүрэн бүтэн биш, үнс нурам, бохир усыг ил задгай асгадаг, байшингийн цахилгааныг мэргэжлийн бус хүмүүсээр татуулсан, шалбархай утас хэрэглэдэг зэрэг 1019 зөрчил илэрчээ.

Илэрсэн зөрчил, дутагдлуудыг арилгах арга хэмжээ авахыг харьяа сумын удирдлагуудад үүрэг болгов.  

Холбоотой мэдээ