“Super Bowl” тэмцээний үеэр Кобигийн дурсгалыг хүндэтгэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2020-01-31 13:38:49

ВАШИНГТОН. /CNN/. Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/ аварга шалгаруулах “Super Bowl-2020” тэмцээний үеэр домогт сагсанбөмбөгч Коби Брайантын дурсгалыг хүндэтгэхээр болжээ.  


“Ирэх хоёрдугаар сарын 2-нд болох “Super Bowl” тэмцээний завсарлагын шоунд дуучин Шакира болон Женнифер Лопес нар уран бүтээлээ толилуулна” гэж NFL өнгөрсөн есдүгээр сард мэдэгдсэн юм.


Майами хотноо пүрэв гарагт зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр Шакира, Ж.Лопез нар мэдэгдэхдээ, бид 12 минутын үзүүлбэр үзүүлэхээр төлөвлөсөн гэжээ. Өнгөрсөн ням гарагт нисдэг тэрэгний ослын улмаас амиа алдсан К.Брайантын дурсгалыг хүндэтгэх эсэх талаарх сэтгүүлчдийн асуултад тэд тийм хэмээн хариулжээ.


Дэлхийн хамгийн том тоглолтуудын нэгд тооцогддог уг шоуг өнгөрсөн онд 98 сая гаруй хүн үзсэн бөгөөд 2019 онд “Maroon 5” хамтлаг болон Трэвис Скотт, Биг Бой нар уран бүтээлээ толилуулсан юм. Энэ удаагийн “Super Bowl” Флорида муж улсын Майами хотын “Hard Rock” цэнгэлдэх хүрээлэнд болнo. 

Холбоотой мэдээ