Бага ангийн сурагчдын теле хичээлийн хуваарь

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-01-29 12:17:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-наас хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор 2019-2020 оны хичээлийн жилийн хичээл, сургалтын төлөвлөсөн үйл ажиллагаа 20 өдрөөр тасрахад хүрч байгаа тул хоёрдугаар сарын 3-наас эхлэн 18 телевизийн сувгаар теле хичээл заана.

Нийт 402 удаагийн 6357 минутын 40 хичээлийг орон даяар хүргэхээр 170 багш бэлтгэлээ хангажээ. Өдөрт 2-4 хичээлийг тус бүр 10-20 минутын хугацаатай заахаар агуулга, хуваарь баталсан байна. Хичээл заах цагийг телевизүүд хөтөлбөртөө тодорхой оруулах юм. Учир нь нэг айлын хоёр хүүхэд байлаа гэхэд хоёулаа хичээлээ үзэх хэрэгтэй болохоор цагийг зөрүүлэх зохицуулалтыг Телевизүүдийн холбоо хийж байгаа аж.

Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан теле хичээлийн хуваарийг хүргэж байна.


Холбоотой мэдээ