Аймгийн Онцгой комисс хуралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-01-27 13:45:02

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс хуралдлаа. Хурлаар коронавирусний тархалт, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авч хэрэгжүүлэх талаар хэлэлцэж, PC тоглоомын газрууд, спорт, соёл урлагийн секц дугуйлангуудыг хаалаа.

Мөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор төрийн болон ТББ-ын ажилчдад шаардлагатай тохиолдолд өдөрт 1-2 цагийн цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэлээ.

Мөн томоохон худалдааны төвүүд болон үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллахыг анхааруулав. Үүнтэй холбоотойгоор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Мөнхзаяагаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулж, аймгийн онцгой комиссын болоод Монгол Улсын Засгийн газрын шийдвэрүүдийн хэрэгжилтэд хяналт тавихыг үүрэг болгов. 

Холбоотой мэдээ