Өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд 800 гаруй тамирчин оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-01-25 23:31:54

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Хүүхэд өсвөр үеийнхнийг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, ур чадвартай тамирчдын залгамж халааг тодруулах зорилготой “Өсвөр үеийн 2020 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээн”-д 800 гаруй хүүхэд оролцож байна.


Тэмцээн нийт 14 төрлөөр болох бөгөөд энэ өдрүүдэд Говь-Алтай аймгийн 2020 оны аварга шалгаруулах чөлөөт бөх, самбо, таэквондогийн тэмцээнийг Алтай хотноо амжилттай зохион байгуулж байна. Эдгээр төрлүүдэд тус аймгийн 18 сумын 800 гаруй тамирчин хурд хүч, ур чадвар, авхаалж самбаагаа сорьж байгаа ажээ.

Өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээний төрлүүд энэ оны зургаадугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд зохион байгуулагчаар тус аймгийн Биеийн тамир, спортын газрын багш, дасгалжуулагчид ажиллаж байна. 


Холбоотой мэдээ