Чили газар хөдлөлтөд өртсөн хүмүүст тусална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2015-09-23 11:46:43

САНТЬЯГО. /АР/. Өнгөрсөн долоо хоногт болсон хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн айл өрхүүдэд санхүүгийн тусламж үзүүлнэ гэж Сирийн Ерөнхийлөгч Мишель Бачелет амлалаа.

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт тус улсад 8.3 баллын хүчтэй газар хөдлөлт болсон юм.

Тус улсын ДХЯ-ны мэдэгдсэнээр, газар хөдлөлтийн улмаас үүссэн цунамийн дөрвөн метр гаруй өндөр давлагаанд 13 хүн өртөн амь эрсдэж, 2000 орчим байшин барилга сүйтгэгдэж, эвдэрч гэмтсэн билээ.

 Ерөнхийлөгч Бачелет сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ, “Газар хөдлөлтөд орон гэрээ алдсан хүмүүсийг хэвийн амьдралдаа буцаж ороход Засгийн газар чадах бүхнээ хийнэ” гэжээ.

Түүний хэлснээр, орон гэр нь эвдэрч сүйдсэн айл өрхүүд болон өмч хөрөнгөө алдсан хүмүүст Чилийн Засгийн газар нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэх аж.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд