Дөргөний УЦС 2019 онд 48 сая 800 кВт|цаг эрчим хүч үйлдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-22 15:26:59

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Дөргөний УЦС-ын үйл ажиллагаатай танилцлаа.

Тус станц нь олон улсын стандарт, шалгуур үзүүлэлтийг хангасан үйлдвэрлэл явуулж, хэрэглэгчдийг найдвартай, тасралтгүй цахилгаан эрчим хүчээр хангах чиг үүргийн дагуу 2008 оноос эхлэн ажиллаж буй.

Дөргөний усан цахилгаан станц нь өдгөө 46 ажилтантай бөгөөд хоёр ээлжээр ажилладаг.

Өнгөрсөн 2019 онд 48 сая 800 кВт|цаг эрчим хүч үйлдвэрлэсэн. Улмаар 44 сая эрчим хүчийг баруун бүсийн эрчим хүчний системд нийлүүлсэн аж.

Жилд дунджаар 38 сая кВт|цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай Дөргөний УЦС 2019 онд хүчин чадлынхаа хэмжээ, нормыг 30 орчим хувиар давуулан биелүүлж байгаа. Цаашид тус станцын хамт олон хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн баталгааг хангасан экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт манлайлагч байхыг зорьж байна гэж албаны эх сурвалж ярив.

Тус станц нь ОХУ-аас авч буй цахилгаан эрчим хүчний 30 гаруй хувийг хангаж байгаагаараа онцлогтой.

 

Холбоотой мэдээ