Цэнгэл суманд 100 хүүхдийн цэцэрлэг барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-22 11:22:47

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг шинээр барина.

Барилгын төсөвт өртөг нь 1 тэрбум төгрөг бөгөөд зураг төсөв нь бүрэн дуусаж одоо тендер зарлахад бэлэн болжээ.

Тус сумын төвд гурван цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Хоёрдугаар цэцэрлэгийн барилга өмнө нь амины орон сууцны зориулалтаар баригдсан тул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хэд хэдэн удаа ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарч байжээ.

Иймд улсын төсвөөс мөнгө хуваарилж цэцэрлэгийг стандартын шаардлага хангасан байртай болгох ажлыг эхлүүлсэн байна.

Холбоотой мэдээ