БНСУ-ын Хууль зүйн яамнаас Өршөөлийн аян өрнүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-01-14 13:21:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-д хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдийг сайн дураараа нутаг буцахад нь зориулан тус улсын Хууль зүйн яамнаас Өршөөлийн аян өрнүүлж байгаа талаар ГХЯ-ны Консулын газраас мэдээлэв.


Энэ оны зургаадугаар сарын 30-ныг дуустал үргэлжлүүлэх уг аяны хүрээнд нутаг буцсан иргэдэд Солонгос улсад дахин очих боломжтой гэсэн тодорхойлолт олгох аж. Харин аяны хүрээнд нутаг буцаагүй бол Солонгос улсад нэвтрэх эрхийг бүрмөсөн хасах юм.


БНСУ-д гадаадын 380 мянган иргэн хууль бусаар амьдарч байгаа бөгөөд энэ нь тус улсын хөдөлмөрийн зах зээл, тэр дундаа барилгын салбарт ажиллаж буй дотоодын иргэд ажлын байргүй болох эрсдэлийг дагуулж эхэлжээ.


Өршөөлийн аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ