Туркийн экспорт 2020 онд 190 тэрбум ам.долларт хүрнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
yesukheitumur@montsame.gov.mn
2020-01-14 10:11:49
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /Anadolu/. Турк улс энэ онд 190 тэрбум ам.долларын экспорт хийхээр төлөвлөж байна гэж Туркийн экспортлогчдын ассамблейгээс мэдэгджээ.


Тус байгууллагын мэдээлэлд дурдсанаар, өнгөрсөн онд тус улсын экпортын хэмжээ 180.46 тэрбум ам.доллар хүрч, түүхэн дээд амжилт тогтоожээ. Энэхүү өсөлтөд өндөр технологийн бараа бүтээгдэхүүний экспорт голлон нөлөөлсөн байна.


Хамгийн сүүлийн үеийн тоо баримтыг үзвэл, энэ сарын экспортын хэмжээг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 5 хувиар өсжээ. 

Холбоотой мэдээ