МУГЖ Ё.Цог "ОРТ" телевизийн кинонд тогложээ

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2020-01-06 18:53:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат жүжигчин Ё.Цог Оросын "ОРТ" телевизийн бүтээл, учир битүүлгээр алагдсан Дятловын экспедицийн тухай өгүүлэх кинонд манси өвгөний дүрд тоглосон байна.

Дятловын экспедицийн нууц сүйрэл болсноос хойш 50 жил өнгөрсөн ч шалтгаан нь өнөөг хүртэл тогтоогдоогүй  байгаа юм. Уг экспедицийн тухай 1990 онд Анатолий Гущин “Есөн амины үнэ цэнэ” ном хэвлүүлсэн бол 2013 онд “Дятловын давааны осол” кино болоод телевизийн олон баримтат цуврал нэвтрүүлэг хүртэл гарч байжээ. Энэ удаа "ОРТ" телевиз шинэ кино бүтээж байна.

Холбоотой мэдээ