Пүрэв, Баасан гарагуудад томоохон зах худалдааны төвүүд амарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-04-20 16:16:32

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын хүрээнд зохион байгуулах Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт дөрөвдүгээр сарын 21,22-ны  Пүрэв, Баасан гарагуудад Улаанбаатар хотод болно.

Энэ үеэр зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хэд хэдэн зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн дагуу  4 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд амрах бөгөөд эдгээр өдрүүдээс хойш ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Холбоотой мэдээ