“Футзалын сонирхогчдын цом 2019” тэмцээн маргааш эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-20 15:41:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны футзалын улирлын эхний тэмцээн болох “Футзалын сонирхогчдын цом 2019” 12 дугаар сарын 21-29-нд МХБХ-ны футзалын ордонд болно.


“Сонирхогчдын цом” тэмцээнд “Номадик Хантерс”, “Хараацай”, “Эрхэс”, “ХАД”, “Шарын Гол”, Баянхонгор, “Метро”, “Хад”, “Сор”, “Мэйжик фүүт” гэсэн 10 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөнө.


Өнөөдөр тэмцээний техникийн зөвлөгөөн холбооны хурлын танхимд боллоо. Уг хурлаар тэмцээнтэй холбогдолтой мэдээллүүдийг хүргэсэн. “Сонирхогчдын цом”-ын эхний 4 байрын баг “Футзалын дээд лиг”-т өрсөлдөх эрх авна. Энэ жилээс дээд лигийг 7 сараас дээш хугацаанд 12-оос дээш багийн хооронд зохион байгуулах шаардлагыг АХБХ-ноос тавьсан. Футзалын нэгдүгээр лиг болохгүй учраас “Сонирхогчдын цом”-ын эхний байрын багууд “Футзалын дээд лиг”-ийн эрх авах юм.

Холбоотой мэдээ