Допинг хэрэглэсэн гэж барилдах эрхээ хураалгасан 4 бөхийн эрх сэргэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-19 13:29:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Допинг буюу сэргээш хэрэглэсэн асуудлаар барилдах эрхээ хоёр жилээр хасуулаад байсан 4 бөхийн эрхийг МҮБХ-ноос сэргээлээ.


Тухайлбал, Монгол Улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нар барилдах эрхтэй болов. Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг Үндэсний бөхийн дэвжээнд хэсэг хугацаанд үгүйлэгдэж байсан хүчтэнүүд ийнхүү зодоглохоор болж байна.

Холбоотой мэдээ