Дорноговийн өсвөрийн боксчид ОХУ-д алтан медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Усолье Сибирск хотноо зохион байгуулсан Спортын сургуулийн нэрэмжит өсвөрийн боксчдын тэмцээнээс монгол хөвгүүд хос алтан медальтай иржээ.
Тухайлбал, Б.Сүхбат, Б.Энхжаргал алтан медаль /хоёул Дорноговь аймгийн ЕБ-ийн 1-р сургууль/ медаль хүртсэн байна. Тус тэмцээнд оролцоход дэмжин тусалсан Дорноговь аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг тэргүүнтэй Мэргэшсэн нягтлан бодогчдын институт Дорноговь салбарын хамт олон, Хорлоо даргатай Сайншандын Татах хэсгийн хамт олонд Дорноговь аймгийн боксын холбооны тэргүүн Б.Гантөмөр талархал илэрхийлэв.
Холбоотой мэдээ

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
11 цаг

“Дэлхийн спортын наадам”-д өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад төрийн далбаа гардуулав
15 цаг