Сурагчид “Замын хөдөлгөөний орон”-оор аялав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-12-12 15:22:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Тоёота Сэйлс Монголиа” компанийн 2018 оноос хэрэгжүүлж буй “Хүүхэд ба замын аюулгүй хөдөлгөөн” төслийн хүрээнд ерөнхий боловсролын хоёр сургуульд “Замын хөдөлгөөний орноор” хөдөлгөөний аюулгүй байдлын загвар хичээлийг 10-11-нд зохион байгууллаа.

Энэхүү төсөлд Тээврийн цагдаагийн албаны судалгаагаар замын хөдөлгөөний эрсдэлтэй бүсэд оршдог Баянгол дүүргийн лаборатори 28 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 102 дугаар сургууль хамрагдаж байгаа юм.

“Тоёота Сэйлс Монголиа” компанийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши эдгээр сургуульд тус бүр 1500 ширхэг ном хандивласан бөгөөд бага ангийн багш нар замын хөдөлгөөний аюулгүй байдлын загвар хичээл зохион байгуулж бага ангийн  сурагчдыг “Замын хөдөлгөөний орон”-оор аялууллаа.

Зам, тээврийн ослын хор уршгийг иргэд, олон нийт, хүүхэд багачуудад таниулж, тэднийг замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг чадвар, хэвшил дадалтай болгоход чиглэсэн энэхүү төслийн хүрээнд тус компани Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Боловсролын газар, Тээврийн цагдаагийн албатай хоёр дахь жилдээ хамтран ажилласан юм. Эдгээр байгууллага гурван цуврал номын эхийг боловсруулахад дэмжин тусалжээ. 


Холбоотой мэдээ