"Утгын чимэг-2019" наадам ирэх сарын 9-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-12-06 16:34:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Утгын чимэг 2019” богино өгүүллэгийн наадмын шилдэг бүтээлийг 2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр шалгаруулахаар болжээ. Харин тус наадамд өрсөлдүүлэх бүтээлийг Монголын Зохиолчдын Эвлэл энэ сарын 15 хүртэл хүлээн авах юм байна.

Энэ жилийн наадмыг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Утгын чимэг” наадмын хошой тэргүүн шагналт, зохиолч Дамбадаржаагийн Намсрай агсны нэрэмжит болгосон байна. Тус наадамд оролцох зохиолч, уран бүтээлч өмнө нь аливаа уралдаан, тэмцээнд өгч байгаагүй, олон нийтэд хүрээгүй, хэвлэн нийтлэгдээгүй нэг л бүтээлээ  сойх эрхтэй аж.

Өнгөрсөн жилийн уг наадамд  "Гурван хэмжээс" өгүүллэгээрээ яруу найрагч С.Дамдиндорж тэргүүлсэн билээ. 


Холбоотой мэдээ